
Ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт тухайн үүсмэл болон хур хогийн цэгүүд болох 10-р хэсгийн Баян-Өндөр, Хужрын хяр, 7-р хэсгийн Гурвын давааны орчимд үүссэн хогийн цэгүүдийн нөхцөл байдлыг дүгнэн, дараах шийдвэрүүдийг гарган холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Тодруулбал,
Баян-Өндөр, Хужрын хярын хогийн цэгийн үлдэгдэл түүвэр хог хаягдлыг дахин самнан цэвэрлэх,
361-ийн гармын баруун хойно, төв замын дэргэд хайрганы карьерын ухсан нүхэнд үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зөвхөн малын гаралтай хог хаягдал хаядаг цэг болгох,
Оршин суугчдын ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар Шинэчлэл” компани сард хоёр удаа тогтмол ачиж хэвших,
Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж ойжуулах, бэлтгэл байдлыг хангаж ажиллах,
Нарстай, Гурвын давааны орчимд үүссэн хур хогийг хурдан, шуурхай түрж, хумьж цэвэрлэх. Цэвэрлэсэн талбайг тус хэсэгт ногоон тэжээл тарих хүсэлт ирүүлсэн иргэдэд эзэмших эрх олгох. Тус газрыг ашиглах хүртэл дахин үүсмэл хог хаягдал үүсгэхгүйн тулд түр хугацаанд хашлага, хаалт хийх,
Хогийн цэгүүдийг цэвэрлэсний дараа тухайн байршлуудад самбар, хяналт тавих эргүүл ажиллуулах, хууль тогтоомж сурталчлах зэргээр дахин үүсмэл хогийн цэг үүсэхээс урьдчилан сэргийлэх зэрэг багтаж байна.
Мөн 21-р хороонд хог хаягдлын асуудлаас гадна урин дулааны улиралд тус хорооны оршин суугчид Хүйн гол дээр зусаж цагаан идээ, айраг сүүгээ амралт, зугаалгын улиралд иргэдэд худалдан борлуулдаг. Тэгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахуйц замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаггүй дутагдал бий.
Тиймээс газар зохион байгуулалт албанаас 100 метр зурвас татан, иргэдийг зурвасаас гадагш буулгах, Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, Мэргэжлийн хяналтын хэлтсээс иргэдийг худалдаа үйлчилгээ явуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч дэмжих зэрэгт хяналт тавьж ажиллахыг Худалдаа, үйлдвэрлэл эрхлэх зөвлөлд үүрэг болгов.
Харин газрын маргаантай холбоотой асуудлаар тус хорооны иргэдийн гомдол, саналд үндэслэн Газрын тухай хуулийн 40.1.6 болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох заалтын хүрээнд газар чөлөөлж, хэрэгжилтийг хангуулан ажиллахаар боллоо.
-
Өчигдөр 13 цаг 10 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
Уржигдар 20 цаг 01 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 14 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 21 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 34 мин