
Тэмцээнд Ил уурхайн гурван баатар буюу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Т.Нямжав, Б.Батбаяр, үе үеийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцлоо. Тус цехийн ажиллагсад долоон баг болон хуваагдаж, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж, хурд хүчээ сорив. Хөгжөөн дэмжигчид, тамирчдын уухай, авьяаслаг ажилтнуудын урлагийн үзүүлбэр хосолсон тэмцээний ялагчаар Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан дасгалжуулагчтай, Д.Нямдорж ахлагчтай "Их тэсрэлт " баг тодорлоо. Дэд байранд Гавьяат уурхайчин Т.Очирхуяг дасгалжуулагчтай, Ц.Шинэдорж ахлагчтай "Өрөмдөгч анаашнууд" шалгарсан бол тус цехийн дарга асан Б.Отгондаваа дасгалжуулагчтай, Б.Ганбат ахлагчтай "Уурхайн бүргэдүүд" баг гуравдугаар байрыг эзэлсэн байна. Мөн тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар Т.Нямжав, багийн ахлагчаар Б.Ганбат, шилдэг тоглогчоор Х.Хосбаяр, Н.Нандинцэцэг нар шалгарчээ.
-
20 цаг 5 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 31 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 20 мин
-
2025-05-08
-
Уржигдар 12 цаг 06 мин