
Тэгвэл манай аймгийн “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” дунд хугацааны стартеги төлөвлөгөөнд уялдуулан “Баян-Өлгий аймгийн стратеги, хөгжлийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, танилцуулгыг өнөөдөр аймгийн хурлын танхимд хийлээ.
Уг системийн динамик загварыг НҮБ, Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын дэмжлэгтэйгээр доктор (PhD) Б.Ууганбаяр боловсруулж, аймгийн аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсийн дарга нар болон хэвлэл мэдээллийн төлөөллүүдэд дэлгэрэнгүй танилцууллаа.
Орчин үед зах зээл өндөр хөгжсөн орнуудад системийн динамик загварчлалыг удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд энэ нь аливаа бодлого, зохицуулалтын шийдвэрийг гаргаснаар бий болох үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерийн загварчлалын дагуу тооцоолон бодох (симуляци), турших, таамаглал дэвшүүлэх болон бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломжтой болгодог аж.
Уг системийн динамик загвар нь 47 сектар, 45 дифференциал тэгшитгэл, 4000 орчим хувьсагч, параметр, 60 гаруй үндсэн хүчин зүйлүүдээс бүрдсэн ба агентлаг, хэлтсийн дарга нарын саналыг тусгаж, улам хөгжүүлэлт хийгдэнэ гэдгийг доктор (PhD) Б.Ууганбаяр хэллээ.
Динамик загвараар Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны чиглэлээр хийсэн 2020-2030 оны төсөөлөл нь өмнөх он жилүүдийн бодит гүйцэтгэл болон Алсын хараа 2050-д дэвшүүлсэн зорилтот түвшинд тулгаруулсан байна. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, янз бүрийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилан урьдчилан тооцоолохын тулд гол үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоог харуулсан цогц системийг компьютер дээр бий болгохыг зорьжээ.
Холбоотой мэдээ
-
15 цаг 2 мин
-
16 цаг 12 мин
-
19 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
2025-05-08