
Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд зургаан гол салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр болсон. Шинэ сэргэлийн бодлогын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна, Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна, Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ, Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Тэгвэл сангийн яамнаас "Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд" Орон нутагт ажиллаж амьдрахыг төсвийн бодлогоор хэрхэн дэмжих тухай танилцуулгыг гаргажээ!






Холбоотой мэдээ
-
5 цаг 19 мин
-
20 цаг 28 мин
-
21 цаг 39 мин
-
Өчигдөр 13 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 12 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
2025-05-08
-
21 цаг 39 мин