
“Эрдэнэт медикал” эмнэлэг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд орж, төрийн өмчит төрөлжсөн эмнэлэг болсонтой холбогдуулан эмчийн хяналтад байдаг, онцгой анхаарах шаардлагатай, суурь өвчтэй ажилтнуудын эмчилгээний хяналт дээр хамтарч ажиллах саналыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос тавьжээ.
Түүнээс гадна ажилтнуудын 2021 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой хоёр сар завсарлаад саяхнаас үргэлжилж байна. МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн үзлэг орон нутагт тавдугаар сарын 30-аас эхлэх учраас энэ үзлэгт бэлтгэх үүднээс МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг түрүүлж дуусгалаа гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын статистикч эмч Ж.Эрдэнэчимэг мэдээллээ.
-
23 цаг 24 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин