
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид аймгийн нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүлсэн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ болон хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж үйлчилгээ үзүүлэгчидтэй уулзан, санхүүгийн шалгалт хийв. Мөн өсвөр үеийн кабинетад зочилж, боловсон хүчин болон үйл ажиллагаатай танилцаж, аймгийн хэмжээнд эх, өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдлын талаар Эрүүл мэндийн газрын холбогдох хүмүүстэй уулзахын зэрэгцээ Ногооннуур суманд ажиллаж, сумын эрүүл мэндийн төв дээр очиж эх, эрүүл мэндийн асуудал, тэр дундаа гэр бүл төлөвлөлттэй холбоотой чиг үүргийн аргуудын нөөцийг судлан хяналт тавин ажиллажээ.
Иймд өнөөдрийн хурлаар талууд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, ач холбогдлын талаар ярилцаж, дүгнэлт хийж цаашид анхаар зүйл, авах арга хэмжээний талаар дэлэргэнүй мэдээлэл болон санал солилцлоо. Мөн хурлын төгсгөлд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи хамтарч ажилласан аймгийн удирдлагууд болон холбогдох хүмүүст талархал илэрхийлж, зарим нэг өөрийн ажигласан зүйл дээр зөвлөгөө өгч, цаашид манай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар товч дурдлаа.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 50 мин
-
Уржигдар 13 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
2025-04-30
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
2025-04-29
-
Уржигдар 11 цаг 22 мин