
ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Баянгол дүүргийн 664 ээжид алдарт I, II зэргийн одонг өнөөдөр гардууллаа. Тодруулбал, Баянгол дүүргээс өнөөдөр Алдарт эхийн I зэргийн одонг 33 ээж, II зэргийн одонг 631 ээж гардан авсан юм.
Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан бөгөөд нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349 ээж, II зэргийн одонгоор 5,080 ээж алдарт эхийн одон гардан авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон авсан бүх сайхан ээжүүддээ болон тэдний гэр бүл, үр хүүхдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Холбоотой мэдээ
-
17 цаг 4 мин
-
17 цаг 15 мин
-
17 цаг 19 мин
-
18 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин