
Тус яам нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/100 дугаар тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчид болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хуульчдын дунд товлож, www.mojha.gov.mn цахим хуудас болон өдөр тутмын сонингоор дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олон нийтэд мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх тушаалын 3 дахь заалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/106 дугаар тушаалаар зөвхөн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хүлээн авахаар болж өөрчиллөө. Өөрөөр хэлбэл энэ удаад нотариатын тойрог шилжих хүсэлтийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Мөн хүсэлт хүлээн авах бүртгэлийн хугацаа 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болохыг мэдэгдэе.
Утас: 51-263502
Нотариатын тойргийн сул орон тоо
№ | Нотариатын тойрог
/аймаг, сум/ |
Сул орон тоо | |
Аймаг | Сум | Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох | |
1 | Булган | Булган | 1 |
2 | Говь-Алтай | Есөнбулаг | 1 |
3 | Говьсүмбэр | Сүмбэр | 1 |
4 | Орхон | Баян-Өндөр | 1 |
5 | Өмнөговь | Даланзадгад | 1 |
6 | Сэлэнгэ | Алтанбулаг | 1 |
7 | Шаамар | 1 | |
8 | Ховд | Жаргалант | 1 |
9 | Хөвсгөл | Мөрөн | 1 |
10 | Хэнтий | Бор-Өндөр | 1 |
НИЙТ | 10 |
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ
НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРОО
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 16 мин
-
Уржигдар 19 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 00 мин
-
Уржигдар 18 цаг 53 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
2025-05-08
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 16 цаг 55 мин