
Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар (2022.08.04) Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурт ажиллалаа.
Түүнчлэн аймгийн хэмжээнд ойн хортон шавжтай тэмцэх, ой хээрийн тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах, зөвшөөрөлгүй уул уурхайн лицензүүдэд хяналт, шалгалт хийж тодорхой арга хэмжээг авах, Цэцэрлэг суманд орших Булган уулыг дархан цаазтай газар болгох асуудлыг судалж үзэх талаар онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна” гэж заасан. Иймд Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв, нийслэлийн баримжаатай шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг хүрээнд түүхэн дурсгалт газар, олдвор, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд зам, тээврийн харилцааг түшиглэн түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэв.

Холбоотой мэдээ
-
6 цаг 48 мин
-
7 цаг 3 мин
-
8 цаг 38 мин
-
8 цаг 46 мин
-
17 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин