
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр (2022.08.11) “УБТЗ” ХНН-ийн Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, орлогч дарга Т.Онон болон тус нийгэмлэгийн харьяанд байдаг таван цэцэрлэгийн эрхлэгчийг хүлээн авч уулзан дүүргийнхээ 1, 3, 4, 25 дугаар хорооны 2-5 насны цэцэрлэгийн гадна үлдээд байгаа хүүхдүүдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжтой эсэх талаар санал солилцлоо.
Манай дүүргийн 1, 3, 4, 25 дугаар хороонд төмөр замчид олноор амьдардаг бөгөөд энэ ч утгаараа Төмөр замын бүс гэж ойлгож болно.
“УБТЗ” ХНН-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ойрын үед болон цаашид авч хэрэгжүүлэх боломжтой саналуудаа танилцууллаа. Үүнд,
- Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн гадна үлдэж байгаа хүүхдүүдийн тоог үндэслэн дотоод нөөц боломждоо тулгуурлан шинээр анги, бүлэгүүд нэмэх
- “УБТЗ” ХНН-ийн эзэмшилд байдаг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох байраа засварлаж цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой талаар хэллээ.
Мөн “УТБЗ” ХНН-ийн харьяанд байдаг “Ган зам” цэцэрлэгийн хашаанд өргөтгөл барих боломж бий бөгөөд барилга баригдчихвал хүүхдүүд авах тоо нэмэгдэнэ. УБТЗ-ын эзэмшилд цэцэрлэг барих боломжтой хэд хэдэн байршил бий учраас санал солилцож цэцэрлэг барих боломжтой гэсэн юм. Энэ асуудлаар “УБТЗ” ХНН-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцохоор боллоо.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж, шийдэл дэвшүүлж, хүүхэд нэмж авах болсонд “УТБЗ” ХНН-ийн дарга, удирдлагууд, сектор, цэцэрлэгийн эрхлэгч нартаа талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ
-
5 цаг 43 мин
-
5 цаг 58 мин
-
7 цаг 33 мин
-
7 цаг 40 мин
-
16 цаг 42 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин