
Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай туулж өнөөдөр бариандаа орж ирлээ.
“Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн гүйлтийг БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа нийт 23 хоног 720 км замыг туулж 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын талбайд бариандаа орж ирлээ.
Сувилагч Б.Алтантуяад Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын талархалыг гардуулан өглөө. Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, Аймгийн ЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албадын дарга нар Сүхбаатарын талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Холбоотой мэдээ
-
6 цаг 3 мин
-
6 цаг 18 мин
-
7 цаг 53 мин
-
17 цаг 2 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин