
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй өдөр өнжүүлэх төвүүдэд зөвшөөрөл олгож байна.
Өдөр өнжүүлэх төвийн үйлчилгээ эрхлэгчид
- Эрхлэгч нь багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч мэргэжилтэй байх
- Бүлгийн багш нь багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч мэргэжилтэй байх бөгөөд тухайн өдөр өнжүүлэх үйлчилгээний үндсэн ажилтан байна.
- Өдөр өнжүүлэх үйлчилгээний багш, ажилтан нь сэтгэцийн болон халдварт өвчин эмгэггүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
- Эрүүл мэндийн хуудас /Эрхлэгч жилд 1 удаа, бусад ажилчид 6 сар тутам 1/
- Ерөнхий боловсролын сургуулийн багш өдөр өнжүүлэх бүлэгт цагаар хичээл заах тохиолдолд сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн зөвшөөрөлтэй байна.
- Хүүхдийн хоол хүнсийг боловсруулах ажилтан нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн байна./Хуулбар/
- Хоёроос дээш бүлэг хичээллэж буй тохиолдолд орон тооны мэргэжлийн тогооч, бэлтгэгч /угаагч/ ажиллана.
- Ундны усны чанар, аюулгүй байдалд /хагас жилд 1 удаа/ мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулна.
- Үйл ажиллагаа явуулах объектын гэрчилгээ /түрээсийн гэрээ/-ний хуулбар
- Галын дүгнэлт
- Шавж устгалын халдваргүйтгэлийн гэрээ
Материалыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Засаг захиргааны I байрны 221 тоот ирүүлнэ үү.
Жич: Өдөр өнжүүлэх төвийн үйлчилгээ эрхлэгчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020.03.27-ны А/152 дугаарт “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын дагуу үйл ажиллагааг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-365574 утсаар авна уу.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.192.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
3 цаг 39 мин
-
3 цаг 54 мин
-
5 цаг 29 мин
-
5 цаг 36 мин
-
14 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 13 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин