АИ-95 автобензин, дизель түлшний үнийг 300 төгрөгөөр бууруулав

Дизель түлш болон АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурав. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тасралтгүй өссөөр энэ оны 2 дугаар сард баррель тутамд оргил цэгтээ буюу 127 ам.долларт хүрсэн. Харин 6 дугаар сараас бага зэргийн бууралт үзүүлснээр өнөөдөр дотоодын зах зээлд литр нь 300 төгрөгөөр хямдрах боломж бүрдэв.

АИ-92 автобензиний тухайд, УУХҮЯ-наас өнгөрсөн 3 дугаар сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгахаар болсон бөгөөд үүний үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 бүтээгдэхүүнийг 4,5,6 дугаар сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломжийг бүрдүүлсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 52 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 13 цаг 14 мин
-
Уржигдар 13 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 12 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 40 мин
-
Уржигдар 12 цаг 37 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
2025-06-30
-
Уржигдар 13 цаг 14 мин