
Эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
-2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг МУ-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар зарлигийр Их Эзэн богд Чингис хааны эш хөргийг бүх сургууль, цэцэрлэгт хүндэтгэн залах ёслолоор нэгэн зэрэг эхлүүллээ.
- Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцон нийт сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчдэд баярын мэнд хүргэн хүүхдүүддээ хүндэтгэл үзүүллээ.
-Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт Ерөнхий боловсролын 52 сургуульд 53938 сурагч суралцах бол 115 цэцэрлэгт 23548 хүүхэд хамрагдаж байна. Нэгдүгээр ангид 7784 сурагч элсэн орж эрдмийн их өргөөний алтан босгоор алхлаа.
-Хан-Уул дүүрэгт маань 2022-2023 оны хичээлийн жилд 6 сургууль, 9 цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд алслагдсан бүсийн бүх хүүхдүүд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдаж, төвийн бүсийн бүх сургуульд хоёр ээлжинд бүрэн шилжих юм.
- Хан-Уул дүүргийн нийт сурагчдадаа болон багш нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.90.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
15 цаг 5 мин
-
16 цаг 16 мин
-
19 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
2025-05-08