“ДӨЛ-2022” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДАД “цэрэгжлийн спортын медаль гардуулан өгч, баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд 21 аймаг, 8 дүүргийн 29 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Соёмбо” тасаг 4 дүгээр байрт шалгарсан билээ.
Дүүргийн Засаг даргын санаачилгаар “Соёмбо” тасгийн тамирчин сурагчдад цэрэгжлийн спортын медаль гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын Биеийн тамир-спортын тасгийн дарга, “Дөл-2022” тэмцээний Ерөнхий шүүгч хурандаа Д.Цог-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Балжинням, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, Цэргийн штабын дарга, хурандаа З.Майдар нар оролцож, тамирчдад “Цэрэгжлийн спортын медаль”-ийг гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Мөн үеэр дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Төмөрхуягийн Ганболд, Хилийн Цэргийн 0252 дугаар ангийн хөгжимчин Пүрэвсамбуугийн Шижирбаатар нарыг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” алтан медалиар сурагч Б.Дөлгөөнбаяр, Л.Энхболд, М.Марал-Эрдэнэ, А.Мөнхбуян нарыг ;
Мөн “Авьяас алтан” медалиар сурагч Н.Тэмүүлэн, Ш.Өсөх-Ирээдүй, Б.Хэрлэнбат, Б.Золбоо, О.Хатанбаатар, Ү.Нандин-Эрдэнэ, Б.Отгонзул, Б.Дамдин, Г.Номундарь нарыг шагнаж, урамшууллаа.




























Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.116.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
15 цаг 29 мин
-
16 цаг 39 мин
-
19 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 45 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 05 мин
-
Уржигдар 13 цаг 01 мин
-
Уржигдар 11 цаг 51 мин
-
2025-05-08
-
16 цаг 39 мин