"ШИНЭ ЗУУН-ДЭВШИЛТЭТ БОДЛОГО" сургалт, хэлэлцүүлгийн нээлт Баянхонгор аймагт боллоо

Монгол Ардын Намын удирдах зөвлөл Баянхонгор аймгийн МАН-ын хороотой хамтран аймгийн хэмжээнд зохион байгуулах “Шинэ зуун – Дэвшилтэт бодлого” сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.11.07/ албан ёсоор эхлүүллээ.
Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Б.Тулгаар ахлуулсан баг болон Баянхонгор аймгаас сонгогдсон Бага хурлын гишүүд, аймгийн намын хорооны гишүүд дэмжигчид оролцов нээлтийн арга хэмжээнд оролцов.
МАН-ын хорооноос баталсан төлөвлөгөөний хүрээнд Аймгийн хэмжээний 20 сум суурин газарт ажлын хэсгийн таван баг хүрч ажиллахдаа “Шинэ зуун – Дэвшилтэт бодлого” сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
Тодруулбал
- 11-р сарын 7- 13 ны өдрүүдэд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан 1-р баг Баянлиг, Богд, Жинст, Баацагаан сумдад
- Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатаар ахлуулсан 2-р баг Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумдад
- Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, ИТХ-ын төлөөлөгч Б.Нацагдоржоор ахлуулсан 3-р баг Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр
- Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбаяраар ахлуулсан 4-р баг Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут сумдад,
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц. Төмөрбаатараар ахлуулсан 5-р баг Өлзийт, Баян-Овоо, Шаргалжуут сумдад тус тус ажиллах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.119.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 13 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин