
Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтад Хөдөө аж ахуйн тооллогыг 10 жилд тутамд зохион байгуулахаар заасан байдаг. Энэ онд 2 дахь удаагийн тооллого улсын хэмжээнд явагдах бөгөөд Булган, Орхон аймагт 2022 оны 5 сарын 21-ээс 6 сарын 3-ны хугацаанд явагдана. Тооллого зохион байгуулахтай холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос тооллогын ажлын хэсгийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна.
Тооллогын зорилго:
• ХАА-н салбарын үйлдвэрлэл, бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг 10 жилийн тооллогын дүнтэй харьцуулан, дүгнэх
• НҮБ-ын ХХААБ-ын ХАА-н дэлхийн хөтөлбөрт тусгагдсан үзүүлэлтүүдийг тооллогод хамруулж ОУ-н түвшинд харьцуулагдахуйц мэдээллийг цуглуулах, тайлагнах
• Тогтвортой хөгжлийн зорилго, Хүлэмжийн хийн тооллого, хүнсний аюулгүй байдлын тооцооны мэдээлэл бүрдүүлэх
• Сансрын зураг ашиглан тариалсан талбайн хэмжээг тооцох, ургацын хэмжээ, га-ын ургац тооцох арга зүйг боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах
Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 41 мин
-
Уржигдар 20 цаг 37 мин
-
Уржигдар 20 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 34 мин
-
Уржигдар 19 цаг 50 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 08 цаг 54 мин
-
Уржигдар 08 цаг 25 мин
-
Уржигдар 08 цаг 20 мин
-
Уржигдар 08 цаг 18 мин
-
2025-06-26
-
Уржигдар 08 цаг 25 мин