
07.30 цагт: Д.Сүхбаатарын талбайд:Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж цэнгүүлнэ.
09.00 цагт: “Блью кай” зочид буудалд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно.
09:00 цагт: Д.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэнг дэлгэнэ.
10.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна.
11:40 цагт: “Чингис хаан”-ы музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол орон, Монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ.
12.00 цагт: Төрийн ордонд Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.
14.00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг дэлгэнэ.
15.00 цагт: Соёлын төв өргөөнд: Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолт болно.
17.00 цагт: Улсын драмын эрдмийн театрт Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархал”-ын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглоно.
19.00 цагт: "Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.
-
6 цаг 5 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин