Цахим орчинд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр 8 жил ажиллаж байгаа тухай ташаа мэдээллийг түгээж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийг төлөөлөх 7, хараат бус 4 гишүүний бүрэлдэхүүнтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Компанийн тухай хууль, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэм, “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийг тус тус үндэслэн томилж чөлөөлдөг.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хувьд “Эрдэнэс Монгол”ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/09 тоот тушаалаар томилох шийдвэр гарсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн хурлаар баталгаажуулсан.
Иймд иргэд олон нийт та бүхэн цахим орчинд түгээж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эргэлзээтэй мэдээллийг www.ETT.mn цахим хаягаар нэвтэрч бодит мэдээлэлтэй танилцахыг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
1 цаг 46 мин
-
1 цаг 48 мин
-
1 цаг 50 мин
-
19 цаг 11 мин
-
19 цаг 14 мин
-
Өчигдөр 11 цаг 27 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
2026-03-18
-
2026-03-19