Болзооны аппликейшнаа Э.БОЛОРМАА дарга өөрөө эхлээд ТУРШИХ хэрэгтэй...!!
Сонгууль-2024
/
2024-06-07

Ховд аймгийг удирдахаар МАН-аас нисэж очсон “илгээлтийн эзэн” Э.Болормаа олон ястны өлгий, холын цуутай Ховд аймагт овоо идээшсэн бололтой. Нэг хэсэг намынхаа логог тодотгосон ЧАС УЛААН хувцасаар аймгийнхаа эмэгтэйчүүдийг ижилсүүлэн жагсааж байгаад командалсан нь цахимд “бүлли” болов.

Түүн рүү чиглэсэн гал арай гэж намжиж байхад дахин нэг ТҮЙМЭР ДЭГДЭЭСЭН яриа нийтийн хүртээл боллоо. Аймгийнхаа ганц бие, малчин залууст зориулсан “Болзооны аппликейшн” хийлгэж байгаа тухай яриа юм. “Орон нутагт ганц бие залуусын асуудал үнэхээр хэцүү байна. Тэдэнд зориулсан Болзооны аппликейшн зохион бүтээсэн. Фэйсбүүкээр чаат бичих ч очиж уулзаж чадахгүй байна. Та нар хөдөө очвол үүнийг мэдэрнэ” гэж Baji&Ylalt-ийн нэвтрүүлэгт уригдахдаа ярьсан нь ийнхүү олны анхаарлын төвд орж, цахим орчны гол сэдэв болоод байгаа юм.

Орон нутгийн малчдын залгамж халаа, залуу гэр бүлийг яах арга үгүй Монгол төр бодлогоороо дэмжих ёстой гэдгийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын сэдсэн “Ганц бие залуусын чуулга уулзалт” хөтөлбөр амжилттай баталсан. Үүнийг орчин үеийн шийдэлд, технологи ашиглан арай боловсронгуй болгож залуучуудад ашиглах боломжийг олгож байгаа  санаа нь зөв ч илэрхийлж ярьсан цаг үе нь тохиромжгүй байв.

Болзооны аппликейшн удахгүй нээлтээ хийх нь түүний ярианаас тов тодорхой болов. Харин ӨӨРИЙН БИЕЭР ТУРШИЖ ҮЗҮҮЛБЭЛ жинхэнэ ажил хэрэг болох юм. Харвардын сургууль төгссөн, өндөр мэдлэг боловсролтой Засаг дарга эмэгтэй зориглож улстөрд орж байгаа нь сайн. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр шийдсэн нь зөв. Гэхдээ ханьтай болж, улстөрийн хатуу цохилтыг давахгүй бол шүүмжлэл, хатуурхал нь дэндсэн улстөр гэх бохир тоглоом “ганц бие эмэгтэйд” арай л чанга даваа байх нь дамжиггүй! Монголчууд ярьдаг даа. Гэрийн нөмрөөс эрийн нөмөр дээр гэж. Биеэ зассан байж болно. Боловсрол зузаан, мэдлэг сайтай нь харваас андашгүй. Харин ГЭРЭЭ ЗАСАХ ухаанд суралцчихаад ТӨР БАРИХ талаар бодвол өөрт нь ч, өрөөлд ч дэмтэй баймаар!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.164.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.