УТААГ ЯЛСАН Ж.Батбаясгалан дарга ИРГЭДИЙГ УГААРТУУЛДАГ компанийг УДИРДДАГ
Нийтлэл
/
2024-09-09

Ах намын хамаг хар, хорыг бичиж, жорыг нь тааруулдаг хэмээгдэж байсан алдарт Т.Бадамжунайгийн арга барилаас суралцаж, нийслэлд хор хутгаж яваа төлөөлөгчдийн нэг нь Жанцангийн Батбаясгалан. Даргын тэнгэртэй эр гэж түүнийг л хэлнэ. Ямартай ч хот түүнд ээлтэй. Харин УТАА ТҮҮНД ХАРШИЛТАЙ. Хоёр ч удаа хотын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч, сүүлд нь хурлын дарга гэх том мистэнд очсон.

Гэвч найман жил болоход түүний сонгогдсон дүүргийн хөгжил дээрдсэнгүй. НИТХ-ын дарга, “Татантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гээд жилдээ овоо ашиг олдог тэбрээр 732 саяын орон сууц, зуслангийн байшинтай, 140 саяын ЭЗЭМШИХ ЭРХИЙН ЗУРГААН ГАЗАРТАЙ. 103 саяын үнэт эдлэлтэй.

Хотын дарга асан Су.Батболдын нэгдүгээр орлогч байхаасаа л хотын утаатай нэр, ажил холбогдсон тэрбээр сүүлдээ утаа бууруулах бус хотын иргэдийг угаартуулах технологи бүхий том компанийн ТУЗ-ийн дарга болчихсон гангарч яваа. 2020 оны НИТХ-ын сонгуулийн сурталчилгаандаа УТААГ ЯЛАВ гэж пад хар гартай, цав цагаан цамцтай гарч ирсэн өнгөрсөн дөврөн жилд түүний удирддаг компанийн хийсэн шахмал түүлшнээс бол олон хүн УТААРТАЖ НАС БАРАВ. Үүнд хариуцлага хүлээх л ёстой эрх бүхий этгээдийн нэг

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.