Хотын менежер Ц.ТӨРХҮҮ “дээрэмдэж авсан” албан тушаалынхаа шанд М.БАЯРАА нарт 31 саяын УРАМШУУЛАЛ ОЛГОСОН УУ...!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-09-15

Хотын МАН-ынхан хоорондоо хөлөө жийлцэн байж НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулсан. УСУГ-т “хаан” байсан Ц.Төрхүү одоо Х.Нямбаатарын өмнөөс тоос шороо, өтгөн шингэн, цас мөс, угаадас үнс, муур нохойн сэг зэм, шугам хоолойн засвар шинэчлэл гээд элдэв зүйлсийг хийж өгч байгаа. Үүнийхээ шанд Толгойтоос дахин нэр дэвших эрхээ өвөртөлсөн. Даргадаа таалагдаж, намаасаа эрх авсан хүн чинь “эзэндээ боол мэт зүтгэх” нь хууль. Ямар сайндаа “20 жил хотод ажиллахдаа Х.НЯМБААТАР шиг сайн дарга хараагүй. Миний дарга сайн дарга, Мянган даргын дундаас би хараад таньдаг” хэмээн долгинож байхав.

Энэ мэтээр даргадаа тал засаж, өнгө нэмсэн тэрбээр өмнөх хотын дарга Д.Сумъяабазарын баруун гарын жанжин, хотын ерөнхий менежер асан М.Баяраа болон түүний багийн нөхдөд “өрөө төлж” 31 сая төгрөг олгосон байна. Үндсэндээ өөрийн нэр дэвших эрх, болон одоогийн албан тушаалаа их хэмжээний мөнгөөр ХУДАЛДАЖ АВСАН байж болзошгүй юм!

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.ТӨРХҮҮ 2024 оны 06 сарын 19-нд “УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ” тушаал гаргаж  өөрийнх нь өмнө хотын менежерээр ажиллаж байсан М.БАЯРААД 2 сая 562 мянган төгрөгийн үндсэн цалинг нь гурав дахин нэмэгдүүлж 7 сая 686 мянган төгрөг, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Н.Отгонбаярын 2 сая 48 мянган төгрөгийн цалинг 6 сая 144 мянга болгож, ахлах нягтлан бодогч Б.Ганчимэгийн 1,6 саяын цалинг 4,8 сая болгож, тооцооны нягтлан Б.Халиуны 1,4 саяын цалинг 4,3 сая болгон өсгөж, тооцооны нягтлан Б.Түмэнхүлсэнгийн 1,4 саяын цалинг 4,3 сая, нярав Б.Батсайханы 1,2 саяын цалинг 3,7 сая болгон нэмэгдүүлж УРАМШУУЛАЛ олгожээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.