Орхоны Баян-Өндөрийн Засаг дарга Б.МӨНХБАТ хууль зөрчиж 35 төлөөлөгчөө Ipad pro 13-р АВЛИГАДАЖ БАЙНА!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 14 цаг 18 мин

Засгийн газраас “ЦАХИМ ҮНДЭСТЭН” гэх арга хэмжээ зохион байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийснээс өөрөөр гийгүүлсэн зүйлгүй. Орон нутаг тэр “үлгэрийг нь хуулаад” төсвийн мөнгөөрөө ТӨЛӨӨЛӨГЧ НАРАА УГЖДДАГ тогтолцоо руу орчихлоо. Үүний нэг тодорхой жишээ бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.МӨНХБАЯР гэгч.

Төсвийн мөнгийг төлөөлөгч нартаа хувааж, шинэ ТАБЛЕТ авч өгөхгүй л бол аймаг нь “ЦАХИМ БОЛОХГҮЙ”, хөгжихгүй байгаа бололтой хөөрхий. Орон нутгийн төсвийн хөрөнгийг нутгийн иргэдийн санал болгосон ажлыг хийхэд л зарцуулах ёстойсон уг нь!! Гэтэл сумынхаа ИТХ-ын 35 төлөөлөгчид ШИНЭ ipad pro 13 M4 авч өгөхгүй бол нөгөө хэд нь ажил хийлгэхгүй, авч хаячих гээд байдаг бололтой. Эсвэл нийтйийн мөнгөөрр энэ мэтээр олуулаа хувааж идэхгүй бол ГАНЦААРАА ХУСАХААР гурван үсэгтэй газарт аргамжуулчих гээд хэцүү л байдаг бололтой.

Тодруулбал, орон нутгийн төсвийн 181 сая 300 мянган төгрөгөөр Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт Оюут баг, Захиргааны II байранд суурин компьютер нэг, 35 ширхэг IPAD PRO 13 худалдаж авах тендерийг зарласан байна.  

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. 13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно.” Гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.