
Юм гэдэг учиртай аж. Ойрын хэдэн жилд БАЯНХОНГОРЫНХОН, тэр дундаа ТӨВ ХАЛХЫНХАН Монгол төрийг удирдах ховорхон хувь тавилангийн алтан жолоог атгаад байна. Цаашдаа яах нь тодорхойгүй. ХАЛХЫН ЗАЯА ИХ гэгч нь энэ бололтой. Ямартай ч төр түшилцэж, тамга атгалцах сайдууд тасрахгүй боловч Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР хоёр шиг ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРАХ СУУХ ХУВЬТАЙ нь хэд байх бол, мэдэхгүй.
Ямартаа ч энэ хоёр эрхэм Хонгор нутгаас дөрөө харшуулан улстөрийн их замд зэрэг шахуу орж ирсэн атал ээлж дараалан ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙД СУУХ хувьтай байгаа нь олзуурхууштай, бас бахархууштай.
НЭГ ХААЛГА ХААГДАХАД, НӨГӨӨ ХААЛГА НЭЭГДДЭГ гэдэг нь үнэний ортой л үг санж. 2016 оны УИХ-ын сонгуульд “ЦАРЦААДУУЛАН” ялагдсан Х.БАТТУЛГА 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болов. 2024 оны УИХ-ын сонгуульд “өвдөг шороодсон” Г.ЗАНДАНШАТАР 2025 оны 06 сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд болов. Их сонин тохиол байгаа биз. Тэднийг төрийн өндөр сэнтийд сууна гэдгийг ёстой нөгөө бурхан гээч нь хэлээд өгсөн шиг хоёулаа сонгуульд ЯЛАГДСАН. Дараа нь хоёулаа МОНГОЛ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ хүрэв. Өөр ийм тохиол хаана, хэзээ тохиов... Лав ойрын 20 жил дотор байсангүй.
Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.БАТТУЛГА шиг адгийн шаар, хогийн хулгайч, урвагч, идээчин, уугаачин, тонуулчин байхгүй л гэлцэх. Бараг Оросын тагнуул, хужаагийн эрлийз, эх орноосоо урвагч гэхчлэн ХАР БУДАГ ЦАЦУУЛЖ, үзэн ядагдаж яваа. Гэсэн ч жирийн зураачаас Улсын Ерөнхийлөгч болсон хувь тавиланг нь ХЭН Ч ӨӨРЧИЛЖ ЧАДААГҮЙ. Яагаад гэвэл тэр МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ, өвдөх сэтгэлтэй нэгэн учраас тэр. Үнэхээр л муу муухай, увайгүй шуналтан, хулгайч байсан юм бол Монголын шүүх өдийг хүртэл зүв зүгээр байна гэж юу байхав. Тэд аль хэзээний бариад, хориод, мартаад, УЛСТӨРИЙН ҮХДЭЛ БОЛГОЧИХСОН, тэрчлэн хамаг хөрөнгийг нь хууль бус гэж нотлоод улсад хураачихсан баймаар. Гэтэл ШҮҮХ, ЦАГДАА, ПРОКУРОР, АТГ гээд аль ч түүнийг "янзалсангүй". Ядаж л Н.ЭНХБАЯР шиг оймсыг нь гозолзуулсангүй. С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан шиг ШОРОНД ХОРЬСОНГҮЙ... Тэгэхээр ҮНЭН ДИЙЛЖ, МОНГОЛ ЯЛЖ байна л гэсэн үг...
Нөгөөтэйгүүр Гомбожавын Занданшатар шиг идеалны улстөрч ховорхон юм. Хаанахын аль ч Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай УЧРАА ОЛЧИХДОГ, эв эеийг эрхэмлээд ажлаа амжуулчихдаг, “ИСГЭЛЭН боловч ЗӨӨЛӨН ТАЛХ” аж. Улстөрийн нүүдэл, хожоо нь их хоржоонтой, ИСГЭЛЭН. Харин хувь хүний болоод улстөрчийн характар нь ИХ ЗӨӨЛӨН. За тэгээд ХУМС НЬ ХИРТДЭГГҮЙ ХҮН гэж хаана байхав. Түүний л адил сайн муу нэр хоч, холбогдсон хэрэг, зуурсан бантан бий, бий. Хамгийн сүүлд л гэхэд МИСС ЭМЭГТЭЙТЭЙ УЧИР УРГУУЛЖ, АЖИЛД ОРУУЛСАН гэх мэдээ хөвөрч байна. Үнэн эсэхийг мэдэхгүй ч ийм мэдээллийг их ойрын хүмүүс нь шэйрлэж, мөнгө төлж түгээсэн гэхээр “учиртай л байж таараа”. Хадалгаламж банкны 14 тэрбумын хэрэг гэх нэг том ХАВТАСТ ХЭРЭГ мань эрийн нэр дээр ХАВ ДАРААТАЙ л явдаг. УИХ-ын дарга байхдаа “ТӨРИЙН ӨНДӨР СУУДЛААС ОРОС ХАРААЛ УРСГАСАН” саваагүй этгээд. Өчигдөр хөөрхий үнэнээ хэлсэн л дээ. Буу зурж явсанаас БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙСАНГҮЙ ээ гэж. Үнэн нь тэр.
Шинэ Ерөнхий сайд Г.ЗАНДАНШАТАРЫН албан тушаал баталгаажсаны дараа УИХ-ын чуулганы индрээс хэлсэн үг ихэд анхаарал татав. Тэрээр “МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖИЛ бол Манай Засгийн газрын МЕГА ТӨСӨЛ” гэв. Улстөр, нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, төр түшилцэх ухаан, эрдэм боловсрол, мэдлэг туршлага гээд аль аль нь ЕРӨНХИЙ САЙДЫН ШАЛГУУРТ бүрэн нийцсэн нэгэн эрхэм Монгол Улсын 34 ДЭХЬ ЕРӨНХИЙ САЙДААР ийнхүү томилогдов.
Авч түүнийг одоогийн Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ, өмнөх ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА нарын дундын хувилбар гэж харж буй улстөрчид, судлаачид, нийгмийн бүлэг байна. Тэр хэн хэнийх нь дэмжлэгтэйгээр ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛД суусан ч ЗҮРХ СЭТГЭЛ нь МОНГОЛЫН ТӨЛӨӨ л байвал барав бишүү... Тэр хэлсэн МУУР ХАР эсвэл ЦАГААН БАЙХ НЬ ХАМААГҮЙ. ГОЛ НЬ ХУЛГАА БАРЬДАГ БАЙХ ЁСТОЙ гэж!!!






-
Өчигдөр 16 цаг 49 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 16 цаг 39 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 11 цаг 11 мин
-
Өчигдөр 11 цаг 09 мин
-
Өчигдөр 11 цаг 05 мин
-
Уржигдар 17 цаг 25 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 17 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 25 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин