Т.ДОРЖХАНД сайд эхнэрийнхээ “МОНРЕ ДААТГАЛ” ХХК-иар “ДЦС-З”-д МОНОПОЛ ЭРХ тогтоосныг гүйцэтгэх захирал нь БАТАЛЛАА!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
15 цаг 9 мин

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь 1968 онд ашиглалтанд орсноос хойш 57 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа,  төвийн бүсийн нэгдсэн системийн цахилгаан эрчим хүчний 14.3 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31.1 хувь, технологийн уурын хэрэглээний 46.9 хувийг дангаараа хангадаг улсын онц чухал объект юм.

650-700 гаруй ажиллагсадтай. Энэ салбарт эрс шинэчлэл хийнэ гэж ярьсан УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.ДОРЖХАНДЫН компанийг сүүлийн гурван жилд “ивээн тэтгэж, хөрөнгө оруулж” байгаа санхүүгийн гол эх үүсвэр нь аж.

Асуудлын гол нь Т.ДОРЖХАНД гишүүн “МОНРЕ ДААТГАЛ” ХХК-ийн 90 орчим хувийг эзэмшдэг гэж хөрөнгө орлогоо хуулийн байгууллагад бүртгүүлсэн. Бүүр тодруулбал Т.ДОРЖХАНДЫН хамаарал бүхий этгээд болох гэр бүлийн хүн, эхнэр У.СИЙЛЭН нь тус компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд гол, хувьцаа эзэмшигч нь аж.

“Эрчим хүчний реформ” хийнэ хэмээн ярьж байсан Т.ДОРЖХАНД сайдын цаад санаа нь эхнэрийнхээ компанийн ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР далимдуулан  “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ТОНОХ” бодлого байсан байж болзошгүй нэгэн баримтыг манай сайт өмнөх нийтлэлээрээ хөндсөн юм.

Бэлтгэсэн мэдээллийнхээ мөрөөр “МОНРЕ ДААТГАЛ” ХХК-тай холбогдож “ДЦС-3” компанитай байгуулсан даатгалын гэрээтэй холбоотой асуудлыг тус компанийн гйүцэтгэхгэх захирал П.ЭРДЭНЭБААТАРТАЙ ярилцахад “Манай компани энэ компанитай сүүлийн гурван жил хамтран ажиллаж байна. 2023-2024, 2024-2025, 2025-2026 он хүртэл гэсэн гуравдах удаагийн хамтралын гэрээгээ хийчихээд байхад танай мэдээлэл цацагдлаа. Т.Доржханд гишүүний эхнэр У.СИЙЛЭН манай компанийн ТУЗ-ийн дарга. Бид ямар нэг ТЕНДЕРГҮЙГЭЭР “ДЦС-3” ТӨХК-тай харилцаж, энэ даатгалын үйлчилгээгээ үзүүлдэг. Танай мэдээллээс болоод манай харилцагч байгууллагуудын итгэл алдархад хүрээд байна” гэв.

Гүйцэтгэх захирлын ярьснаас иш татвал ”МОНРЕ ДААТГАЛ” ХХК нь ямар ч сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр, давуу эрх эдлэж тус компанийн даатгалын үйлчилгээг жил дараалан хариуцдаг байсан болж таарав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.