Эрүүл мэндийн яам САЙД, ДАРГЫНХАА  ЖИЙПНҮҮДИЙГ төсвийн мөнгөөр ДААТГАЛД ХАМРУУЛЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 16 цаг 40 мин

Сүүлийн 30 жил хямралтай нүүр тулд сэхэл авахааргүй болтлоо УНАСАН эрүүл мэндийн яамныхан төсвийн мөнгийг дураараа үрэн таран хийж байна. Тухайлбал сайд, дарга нарынхаа хот болон хөдөө орон нутагт ажиллахдаа хөлөгдөг суудлын жижиг болон том оврын туулах чадвар сайтай машинуудыг ДААТГАЛД хамруулжээ.

Гэтэл энэ салбарт ажиллах хүн олдохгүй, үгээ хэлж, үсээ маажиг суугаа. Ажилчид нь цалин бага учраас өөр ажилд шилжиж Солонгос, Япон руу тэмүүлж, үгүй ядаж л авдаг мөнгө нь ахиутай учраас цагаан хаданд том тэрэгний жолооч хийх вэ дээ.

Элэгээрээ хэвтэж, эмч ажилчдаа тавиад туучихсан яамныханы тансаг хэрэглээ хэрээс хэтэрч байна. 103-ийн түргэний тэрэгнүүдээ шинэчлэх төсөвгүй атлаа САЙД, ДАРГА нарынхаа том жийпнүүдийн татвар төлөгчдийн мөнгөөр  ДААТГУУЛЖ байгаа нь дэндүү цэвдэг, хүйтэн сэтгэлтэйн шинж гэлтэй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (43.228.130.169) 2025-06-13 11:12:40
П..даа,жоохон үлдээл дээ,байгаа бүгдийн хусах юмаа.