Ардчилсан нам сүүлийн жилүүдэл болсон ултөрийн том жижиг найман сонгуульд оролцохдоо Ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг ялуулсаныг эс тооцвол долоон удаа өвдөг шороодож, МАН-д тахим буулгасан. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын гишүүд уг дуугүй хүлээн зөвшөөрч, ам уралдан ярьцгаах хэрнээ өөрчилж чадахгүй байгаа нь сонирхолтой.
Арга ч үгүй шүү дээ. Монголын улстөрийн гол сөрөг хүчин Ардчилсан намыг одоо эрх барьж буй 103 жилийн түүхтэй МАН-ын гаднаас нь хууль, дээд шүүхээр барьцаалсан бол дотроос нь Лу.Гантөмөр, БЭТ Э.Одбаяр нараас дамжуулан барьцаалчихсан нь “үнэн”. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийнхэн, тодруулбал экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Амгаланбаатар, Ө.Шижир нарын гишүүд ярьцгааж буй.
Тэдний зүгээс УИХ-ын 2024 оны сонгууль болон орон нутгийн сонгуульд нам ялагдсан нь албан тушаал, эрх ашгаар “намаа худалдсан” Лу.Гантөмөрийг огцруулах акцыг улс орон даяар өрнүүлэхээр зэхээд буй юм. С.Эрдэнээс хойш шүүх цагдаагаар явсан Ардчилсан намыг арай гэж батлан даалтад авсан хүн нь Лу.Гантөмөр. Лу-г өөрийн төлөөлөгчөөр томилсон хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа “Монгол Ардын намыг татан буулгах” тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өгч байсан. Тэр цагаас хойш МАН болон Х.Баттулга хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөсөн юм. Уг нь түүнийг Ерөнхийлөгчөөс буусны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн зөвлөхөөрөө ажиллуулах захирамж гаргаж байсан удаатай.
Ингээд намын дарга болсон Лу.Гантөмөр Ерөнхий сайдад тал засаж гүйсээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, улмаар Засгийн газарт эвсэн орж өөрөө ТЭРГҮҮН ШАДАР САЙДЫН СЭНТИЙД сууж, түүнтэй хамт гадны улсуудаар тэнэж яваа яв. Нэгэнт эрх мэдэлд хүрч, өндөр сэнтийд заларсан түүнд нам ялагдах, гишүүд нь тэмцэх түй ч хамаагүй. Тэглээч байгуулсан гэрээ, тохирсон тохироо, атгасан гарын барилтаас нь үзвэл Лу.Гантөмөрийн хувь заяа АН-ын гишүүдэд бус Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ГАРТ БАЙГАА нь ойлгомжтой.
Нэгэнт айдгаа авдартаа хийчихсэн Лу.Гантөмөрт нам нь гудманд гарна уу, танхимд байна уу, хамаагүй юм.
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 25 мин
-
Уржигдар 11 цаг 23 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
2024-12-05
-
Уржигдар 15 цаг 06 мин