БАРИМТ: Сайд Ч.НОМИН найз Ж.ТАНА-даа 50 сая төгрөгийн томилолт бичиж өгөөд САНГИПУРТ АЯЛУУЛЖЭЭ
Сэдэв, асуудал
/
2024-10-23

Мордохын хазгай гэгчээр Хөдөлмөрийн баатар Б.ЧИНБАТЫН охин Номин Соёлын сайд болсон цагаасаа л ард түмний шүүмжлэл, хэрүүл тэмцлийн бай болсоор ирсэн. Өмнөх парламентед түүнийг Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар илтэд шүүмжилж, төсвийн мөнгийг хэт үргэлгэн зарцуулдаг байсан тухай ярьж байсан

Харин энэ удаад тэрбээр өөрийн сайдын суудлаа гурван салбар хариуцан ажиллахаар болж, давхар дээл нөмрөөд авсан. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд гэсэн цол гуншинтай болчихсон. Соёлын сэргэлт нэрийн доор тус салбарын хамаг мөнгийг Сонинохайрхан дүүрэгт үрсэн тэрбээр даварсаар ТӨСВИЙН МӨНГИЙГ эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн компанидаа завшдаг болж ил цагаан ХУУЛЬ ЗӨРЧИЖ байхад сангийн сайд түүний энэ үйлдлийг зөвтгөж байгаа нь харамсалтай.

Ч.Номин сайд өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн эзэмшилд байсан аж ахуй нэгж рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь шилэн данснаас ил болоод буй. МЭДЭГДЭЖ байга нь л 50 саяын гүйлгээ болохоор Соёлын сэргэлт нэрийдлээр өч төчнөөн тэрбумыг салхинд хийсгэсэн гэдэг.

Тэрбээр 2024 оны 09 дүгээр сарын 26-нд зардал батлах тухай А/34 тоот тушаал гаргаж СИНГАПУР улс руу зугаалж, аялах утга бүхий 21 сая 202 мянган төгрөгийг томилолтод, Мөн сарын эл өдөр зардал батлах тухай А/33 тоот тушаалаар СИНГАПУР улсад “Азийн дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор 29 сая 359 мянган төгрөгийн зардлыг гаргасан байна.

Дээрх уулзалтад сарын 30 сая төгрөгийн цалинтай ОЮУТОЛГОЙ компанийн ТУЗ-ийн гишүүн, Монголын Социол демократ залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Ч.Нонин сайдын зөвлөх Ж.Тана, сайдын ажлын албаны Э.Энхтайван, Г.Ганзориг нарыг явуулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
5
0
0
Сэтгэгдэл: (5)
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргэлт (66.181.176.95) 2024-10-25 08:51:30
Номин сайдын яамны яг хариуцсан ажилтан нь сайд ынхаа бүх захирамж, бичиг баримтыг ач холбогдолыг тооцохгүй сайн зургийг нь аваад сэтгүүлчдэд зардаг юм бна
Зочин (202.126.88.215) 2024-10-24 11:04:03
Аялал ч биш байлгүй шалгаж үзэлгүй өөрийн үзэмжээр төрийн ажлыг муулж гацаадгаа болцгооё. Одоо үед соёл урлагаар ч мөнгө олж болж байгаа шүү
Зочин (66.181.190.193) 2024-10-24 00:01:42
Ажлаа хийж л бна. Тэгээд энэ том хэлцэл ажлыг офиссрос хийх үү. Ниснэ очино уулзана хэлэлцэнэ гаоын үсэг зурна. Ажлаа хий бүү ай
Баяраа (202.179.10.22) 2024-10-23 19:54:19
Даврсан маа
(66.181.161.209) 2024-10-23 19:28:37
Баян айлын энэ эрх балаа хулгайчуудыг яагаад албан тушаалд тавиад байдагюм .Эд нараас авилгал авчаад өрөө дарах гэж албан тушаал өгдөг юм уу