Улсын Их Хурлын гишүүн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон холбогдох албаны төлөөлөл Өмнөговь аймагт ажиллаж байна.
Өмнөговь аймагт ажиллах үеэр аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, хоёр чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан, талуудын төлөөлөл гарын үсэг зурлаа.
1. “Радио, телевизийн сүлжээний газрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах төсөл”-ийг бодлогын дэмжлэгээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар гарын үсэг зурав.
2. Өмнөговь аймгийн Дижитал өгөгдөл дата төвийн үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн технологийн дэд бүтцийн чадавхыг бэхжүүлэх, аймгийн цахим шилжилтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Үндэсний дата төв” УТҮГ-ыг төлөөлж төвийн захирал Б.Дагвасүмбэрэл, “Дижитал өгөгдөл дата төв” ОНӨААТҮГ-ыг төлөөлж төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гэндэнпил нар гарын үсэг зурлаа.