“BGMUN 2026” чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Д.Оюунболд
Үйл явдал
/
40 мин

Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Баянгол дүүргийн Хүүхдийн Зөвлөл хамтран дүүргийн хүүхэд, залуучуудын нийгмийн харилцааны оролцоог нэмэгдүүлж, тэднийг идэвхтэй, хариуцлагатай иргэн болгон хөгжүүлэх зорилготойгоор "BGMUN 2026" чуулганыг анх удаа 34 хорооны ЕБС-ын сурагчдынхаа дунд 2 өдрийн турш буюу 2026 оны 10 дугаар сарын 10-аас 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “BGMUN” буюу “Bayangol District Model United Nations” нь хүүхэд, залуучуудад Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагааг бодитоор ойлгож, олон улсын асуудлыг хэлэлцэж, өөрийн байр сууриа илэрхийлж сурах боломж олгох арга хэмжээ юм. Мэтгэлцээн хэлэлцүүлэгт оролцогч хүүхдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хурлыг дуурайсан байдлаар тодорхой улс орны төлөөлөгч болж, тухайн улсын байр суурийг судлан олон улсын асуудлаар хэлэлцүүлэг хийж, бусад оролцогчидтой санал солилцон шийдэл боловсруулах байдлаар оролцсон үр дүнтэй хэлэлцүүлэг байлаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд дэлхийн асуудлыг ойлгох, судлах, илтгэх, мэтгэлцэх, багаар ажиллах зэрэг чадварыг нэг дор хөгжүүлэх практик сургалт болсон.

MUN гэж юу вэ? MUN буюу "MODEL UNITED NATIONS" чуулган нь ЕБС-ийн сурагчид НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчийн дүрд орж, олон улс болон нийгэмд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, байр сууриа илэрхийлж, шийдэл боловсруулах хэлэлцүүлэг юм.

Өөрөөр хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хуралдааныг сурагчдын түвшинд туршиж үзэх боломж юм. Үүгээрээ олон улсын харилцаа, дипломат бодлого, НҮБ-ын бүтэц, үйл ажиллагааны талаарх сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

Тус чуулганаар:

ECOSOC - Эдийн засаг, Нийгмийн зөвлөл

UNODC - Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба

WHO - Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага

UNESCO - Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага

UNHCR - Хүний Эрхийн Зөвлөл UNSC - Аюулгүйн зөвлөл гэсэн үндсэн 6 чиглэлээр хэлэлцэж, шилдгүүдээ тодрууллаа.

Үүнд: UNODC:

  1. Best Delegate- Э.Онон (Оюуны ундраа сургууль)

  2. Outstanding Delegate - Б.Номинзул (38 дугаар сургууль)

  3. Honorable Mention - Ч.Нандин (28 дугаар сургууль)

UNSC:

  1. Best Delegate: Г.Мөнх-оргил (40 дүгээр сургуль)

  2. Outstanding Delegate: Б.Түвшинсанаа (OctoLearn сургууль)

  3. Honorable Mention : Ч.Чинтулга (Эрдмийн өргөө сургууль)

UNESCO:

  1. Best Delegate: Э.Есүй (Эрдмийн Ундраа сургууль)

  2. Outstanding Delegate: А.Маргад(141 дүгээр сургууль)

  3. Honorable Mention: Г.Уранзаяа (Эрдмийн өргөө сургууль)

WHO:

  1. Best Delegate: Р.Цолмон (20 дугаар сургууль)

  2. Outstanding Delegate: Э.Хүслэн (47 дугаар сургууль)

  3. Honorable Mention: Б.Тулга (47 дугаар сургууль)

UNHRC:

  1. Best delegate: Э.Үржиннасан (Сэтгэмж сургууль)

  2. Outstanding Delegate: С.Энх-Билэгт (Сэн Лизэ сургууль)

  3. Honorable Mention: Л.Бишрэл (38 дугаар сургууль)

ECOSOC:

  1. Best delegate: З.Энхжин (20 дугаар сургууль)

  2. Outstanding Delegate: Л.Ганжаргал (113 дугаар сургууль)

  3. Honorable Mention: М.Мөнх-Аруу (47 дугаар сургууль) нар амжилттай оролцож шилдэг оролцогч, төлөөлөгчийн шагналын гардан шалгарлаа.

Мөн MUN-д оролцож байгаа сурагчдад илтгэх, мэтгэлцэх, шүүмжлэлт сэтгэлгээ болон багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгож байгаагаараа мөн онцлог юм. Дашрамд дурдахад тус чуулганы оролцогч хүүхдүүдийн оролцоог дэмжих зорилгоор дүүргийн Хүүхэд, залуучуудын соёлын ордон болон Усан спорт сургалтын төвд 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа.

 

“BGMUN 2026” чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө 1
“BGMUN 2026” чуулган амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө 2
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.