Монгол Улс өнгөрсөн наймдугаар НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17-р бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Олон улс ч, оролцогч талууд чүүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. “COP17” бага хурлыг зохион байгуулахад Засгийн газар, нийслэл бүгд идэвхийлэн оролцсон. Чин сэтгэлээрээ дэмжиж хамтран ажилласан ч бий, харин цаг нөхцөөж, далим гаргасан хэсэг ч бий.
Тодруулбал, зуднаар нохой зоолно гэгчээр “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” орон нутгийн өмчит тооцоот аж ахуйн үйлдвэрийн газрын захирал Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Өлзийдэмбэрэл нь өөрийгөө үр бүтээлтэй, зохион байгуулалттай ажилласан хэмээн дүгнэж НЭГ САРЫН ЦАЛИНТАЙ ТЭМЦЭХ хэмжээний шагнал бодуулан авчээ.
Ингэхдээ 2026 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн А/135 тоот тушаал гаргаж өөртөө нэг сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 3 сая 960 мянган төгрөг, Зам талбайн цэвэрлэгээний албаны дарга С.Батцэцэгт 2 сая 856 мянган төгрөгийн урамшууллыг мөн бодож олгожээ.