Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хоёр орлогч, гурван зөвлөх, 5 төслийн удирдагчтай, нүсэр багаар хотыг удирдаж буй. Түүний өмнөх хотын удирдлагууд “Туулын хурдны зам” гэх сүржин нэртэй МЕГА төслөөр далимдуулан хэвлэлтэй өндөр дүнтэй гэрээ хийж, байр сав, газар, үл хөдлөж хөрөнгөөр шагнасан мэдээлэл нийтэд ил болоод буй.
Тэгвэл одоогийн хотын даргын хоёрдугаар орлогч, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Г.ЖАРГАЛСАЙХАН гэгч жинхэнэ утгаар нь ХААЛТЫН ГЭРЭЭ хийж байжээ. Тодруулбал, 2025 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/955 тоот захирамж гаргаж “ХААЛТЫН ГЭРЭЭ”-ний төлбөрт 11 сая 100 мянган төгрөг төлжээ. Дээрх мөнгийг Баянзүрх дүүргийн “БАЯНЗҮРХ ЭКО ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ” ОНӨААТҮГ-аас 2026 оны 05 дугаар сарын 15-нд гаргасан байна.
Монгол Улсын төрийн албанд өдөр тутам хэрэглэдэг “Төрийн албаны тухай”, Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудад төсвийн мөнгөөр “ХААЛТЫН ГЭРЭЭ” байгуулах чиг үүрэг бүхий заалт хаана ч байхгүй. Ийм учир Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Г.Жаргалсайхан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар захиран зарцуулсан хэргээр шалгагдаж, хариуцлага хүлээж ч болох эрсдэлтэй юм. Дээрх мөнгөөр хаанахын ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар аж ахуй нэгжтэй ХААЛТЫН ГЭРЭЭ хийсэн нь тодорхойгүй байна.