Цэндсүрэнгийн Мөнхтуяа гишүүн гудманд байхдаа багш нарын цалинг нэм, нийгмийн баталгааг сайжруул гэж МАН-ын сайд нарыг манартал заргалдаж явсан бол ордон дотроос ХҮН-ын сайдыг гөлөлзтөл загнаж суугаа тэмцэгч нэгэн.
Хүүхдүүд ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛД, багш нар нь боловсон хүчний хомстолд өртчихсөн боловсролын салбар зүйрлэвээс “сэхээний тасгийн өвчтөн” шиг ядуурхан байгаа нь үнэн. Амийг нь арвах ганц гарц бол БАГШ АЖИЛЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ДЭМЖИЖ ЦАЛИНГ НЬ 1000$ -т хүргэх явдал.
Асуудлыг шийдэж буй Засгийн бодлого, сайдын шийдвэр санаанд нийцэж, зорилгод нь хүрэхгүй байгаа тул ЧУУЛГАНЫ ИНДРЭЭС ч “үгийн чулуу”-гаа шидсээр байгаа. Боловсролын яамнаас БОЛОВСОН ХҮЧНЭЭ НӨХӨХ зорилгоор 45 хоногийн курст багш бэлтгэж буй шийдвэрийг эхнээс нь шүүмжилж “Мэргэжлийн багш, заах арга зүйг 45 хоногт олгодоггүй юм” хэмээн хатуухан эсэргүүцэж энэ бол “ЦЭВЭР МӨНГӨ УГААЛТ” гээд түс тас хэлчихсэн. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан, салбарт нь ажиллаж, самбарт нь бичиж явсан хүний хувьд БАГШ НАРЫНХАА ЖАРГАЛ ЗОВЛОНГ ХАМГИЙН САЙН МЭДЭХ учраас тэр.
Тийм ч учраас АНГЛИ, СОЛОНГОС, ЯПОН, ГЕРМАН шиг нөхцөлд Монголын багш нар ажиллах учиртай гэж уриалан манлайлж, удирдан чиглүүлж, зүтгэж л яваа нь энэ. Монголын ирээдүйг САЙН БАГШ л бэлтгэнэ. САЙН БАГШ байхын тулд СЭТГЭЛ ХАНГАЛУУН, санхүү өндөртэй ажиллах нь чухал. Ц.Мөнхтуяа багшийн МӨРӨӨДӨЛ БИЕЛЭЖ, Монголын багш нар САЙХАН АМЬДРАХ цаг ирэх нь ДАМЖИГГҮЙ.. Гагцхүү түүнд ЦАГ ХУГАЦАА л хэрэгтэй юм.
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин