“Төв азийн экосистем дэх ой, бэлчээрийн тогтвортой менежментийн шинэлэг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал явагдлаа
Үйл явдал
/
2024-10-02

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Төв Азийн хуурай бүс нутгийн ой, бэлчээрийн тогтвортой менежментийн шинэлэг хандлагыг хэлэлцэх, эрдэмтэн судлаачдын олон талын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Төв Азийн экосистем дэх ой, бэлчээрийн тогтвортой менежментийн шинэлэг хандлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ЗГХА Ойн газар,  ШУА-ийн хүрээлэнгүүд, Их дээд сургууль хамтран зохион байгуулж байна. 

Төв Азийн хуурай газрын экосистем нь уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалтын улмаас олон сорилтуудтай тулгарч байгаа билээ. Тус бүс нутагт экосистемийн тогтвортой байдлыг хангах, биологийн олон янз байдлыг хамгаалах, ой, болон бэлчээрийн нөөцөөс хамааралтай иргэдийн тогтвортой амьжиргааг хангах, менежментийн  шинэлэг арга барилыг нутагшуулах нь чухал юм. Энэхүү эмзэг бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг үр дагаврыг бууруулах стратегийг хэрэгжүүлэх нь чухал алхмуудын нэг болох юм.

Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Төв Азийн хуурай бүс нутгийн ой, бэлчээрийн тогтвортой менежментийн шинэлэг хандлагыг хэлэлцэх, эрдэмтэн судлаачдын олон талын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хэлэлцүүлэх асуудлыг дараах чиглэлийн хүрээнд авч үзэж байна. Үүнд:

1. Хуурай бүс нутагт ой, бэлчээрийн тогтвортой менежментийн шинэлэг стратеги

2. Хуурай газрын экосистемд ойг нөхөн сэргээх, хамгаалах, ашиглах 

3. Бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх шинэлэг арга, технологиуд

4. Хуурай газрын экосистемийн менежментийн чиглэлээр судлаачид, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах

Энэхүү олон улсын хурлын хүрээнд хуурай газрын экосистемийн ой болон бэлчээрийн тогтвортой менежментийн асуудлуудыг хэлэлцэх, тухайлбал ой болон бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага болоод олон улсын түвшинд хэрэгжиж буй нөхөн сэргээх, хамгаалах, ашиглах шинэлэг арга барилыг бий болгож буй үр дүнгээр Монгол, АНУ, Япон, БНСУ, БНЧУ, БНИУ, ОХУ, БНПУ, БНХАУ  зэрэг 10 орчим улсын 200 гаруй эрдэмтэн судлаачид хамтран оролцож  аман болон ханын 60 гаруй илтгэлийг хэлэлцүүлэн оролцож байна. 

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.