ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН САЛБАРЫН БЭЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Д.Оюунболд
Үйл явдал
/
2 цаг 46 мин
Өнөөдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас орон нутгийн болон нийслэлийн нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж байна.
Хурлын үеэр орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт болон цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэж байна.
Хурлын ажиллагаанд:
• Хот байгуулалт, барилга, орон сууцны сайд болон яамны холбогдох албаны дарга нар
• Аймгийн Засаг дарга, Ерөнхий архитектор, Нийтийн аж ахуйн газрын удирдлагууд
• Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар
• Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээний байгууллагуудын удирдлагууд, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, “УС сувгийн удирдах газар”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” болон бусад холбогдох байгууллагын захирлууд оролцож байна.
Энэхүү цахим хурал нь ирэх өвөлжилтийн улиралд иргэдийн хэрэглээг тасалдуулалгүй хангах, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.