
Эдийн засаг, хөгжлийн яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, Н.Учрал сайд 9 зөвлөхтэй гэдэг нь ташаа мэдээлэл гээд дараах тайлбарыг өглөө. Улс орны эдийн засаг, хөгжлийн өргөн чиг үүрэгтэй Тэргүүн шадар сайд орон тооны буюу 2.4 сая төгрөгийн цалин авдаг 5 зөвлөхтэй. Эдгээр зөвлөхүүд хууль тогтоомж боловсруулахаас эхлээд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог. Харин орон тооны бус зөвлөхүүд цалин хөлсгүй, тодорхой төсөл, хөтөлбөрт мэргэжлийн дэмжлэг үзүүлж тусалдаг. Өөрөөр хэлбэл, зөвлөхүүд гэхээс илүү эдийн засаг, хөгжлийн асуудал, шийдэл хэлэлцдэг зөвлөл хэлбэрээр ажилладаг гэлээ. Н.Учрал сайдаар томилогдсон даруйдаа Эдийн засаг, хөгжлийн яамны 28 газар, хэлтсийг 18 болгож, 10 бүтэц, нэгжийг цомхотгосон. Мөн салбар, харьяа байгууллагуудын бүтцийг тус бүрд нь 9 хувийн хэмнэлт хийж Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Өмнөх Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын Ажлын алба 15 хүнтэй байсныг 7 болгож цөөлсөн юм байна.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
2025-08-06
-
Өчигдөр 15 цаг 06 мин
-
Өчигдөр 17 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин