НаИТХ: НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт хуралдлаа.

✅Хуралдаанд Нийгмийн бодлогын хорооны дарга С.Ялалт, гишүүд Б.Анхбаяр, Д.Энхтуул, А.Арман, О.Болдбаатар, Ц.Ганчимэг, З.Нарангэрэл, Х.Цолмонжаргал, Б.Отгонхуяг болон Хурлын Төлөөлөгч Т.Батсүх оролцов.

✅Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд харьяалах асуудлын хүрээнд санал, дүгнэлт гаргалаа. Мөн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хорооны 2025 оны төлөвлөгөөг боловсрууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.