ОНЦЛОХ АЛДАРТАН: АЛТАН СОЁМБОТ ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛЖ, ТӨРИЙН ДУУЛЛАА Парисын тэнгэрт эгшиглүүлсэн ТУЛААНЧ ОХИН
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-12-26

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

АЛТАН СОЁМБОТ ТӨРИЙН ДАЛБААГАА МАНДУУЛЖ, ТӨРИЙН ДУУЛЛАА Парисын тэнгэрт эгшиглүүлсэн ТУЛААНЧ ОХИН

Хүн төрөлхтөний эв найрамдлын элэг тэмдэг олимпын наадмын бас нэгэн сонирхолтой төрөл бол Паралимп юм. Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын зургаан төрөлд, 12 тамирчин оролцсон. Тэртээ 1960 онд Италийн Ром хотод анх зохиогдсон уг наадамд Монгол Улсын пара спортын тамирчид Сиднейн зуны олимпоос гараагаа тавьж байсан бол Бээжин-2008 паралимпын наадамд байт харвааны төрлөөр Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Баатаржав аваргын алтан медаль хүртэж, Монгол Улсын медалийн буухиаг эхлүүлсэн түүхтэй. Рио-2016-ийн дэвжээнд пара жудогийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн бол Э.Содномпилжээ Рио-2016, Токио-2020 пауэрлифтингийн төрөлд хүрэл, алтан медаль дараалан хүртсэнээр монгол тамирчдын амжилт үргэлжилж байна.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө Парисын тэнгэр дор цугларсан 180 орны тамирчид 12 хоногийн турш 549 багц медалийн төлөө хүч чадал, хичээл зүтгэлээ дайчлан өрсөлдөв. Ялалт ялагдлын буухиаг үргэлжлүүлсэн энэ удаагийн наадам “Спортод дөт зам гэж үгүй” болохыг сануулж хүчтэй өрсөлдөөн дунд Монголчуудыг өндөлзүүлэв. Тухайлбал Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальттамирчин У.Сүрэнжав амжилттай өрсөлдөж АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙГ ЭХ ОРОНДОО АВЧИРЧ, эжий аав, элгэн садан монголчуудаа баярлуулав. Ингэснээр Монголын Паралимпын түүхэн дэх анхны АЛТАН МЕДАЛЬТ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН хэмээн мөнхрөв. Түүний эр зориг, зориг тэвчээр, авхаалж самбаа бүхэн Монголчуудын хувьд түүхэн үйл явдал төдийгүй 2024 оны ОНЦЛОХ АЛДАРТАНД зүй ёсоор багтав.

У.Сүрэнжавын өрхийг нь татаж, салхийг нь хагалсан “Парис-2024” Паралимпын наадмаас эх орондоо анхны мөнгөн медалийг авчирсан Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангиллын мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга, Паралимпын алт, мөнгө, хүрэл медальт Монголын анхны Пуэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нарын амжилт ар араасаа хөвөрсөн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.