
Өнөөдөр бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэлтэй ган, хуурайшилт, усны хомсдол, газрын доройтол, ойн хомсдол зэрэг сорилтуудтай бодитоор тулгарч байгаа бөгөөд энэ асуудал зөвхөн байгальд бус, нийгэм, эдийн засаг, хүнсний хангамжид шууд нөлөөлж байна. Эдгээр асуудал биднээс зөвхөн байгалиа хамгаалах тухай биш, харин хэрхэн өөрчлөгдөх, хэрхэн шинэ менежмент, шинэ технологи нэвтрүүлэх, уламжлалт арга барилаас илүүтэй шинжлэх ухаанд суурилсан, технологид тулгаарласан бодлого, шийдэл, шийдмэг алхмуудыг хийхийг шаардаж байна.
Газрын доройтлыг бууруулахын тулд бидэнд зөвхөн нөхөн сэргээлт хангалтгүй. Ойн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд мод тарих бас хангалтгүй. Тиймээс газар ашиглалтын ухаалаг төлөвлөлт, менежментийг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрсний үржил шимийг хамгаалах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хиймэл дагуулын хяналтын системийг ашиглах, усны нөөцөө зөв удирдах гээд олон чиглэлд зэрэг анхаарах шаардлагатай. Энэ бүх ажлыг зөвхөн төр, олон улсын байгууллагууд хэрэгжүүлэх бус, нутгийн иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог хангах нь хамгийн чухал.
Монгол Улсын Засгийн газрын хувьд эдгээр асуудлыг нухацтай авч үзэж, байгаль орчны тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтлыг бууруулах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Жишээлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод", "Хүнсний хувьсгал" зэрэг үндэсний хөдөлгөөнүүд нь бидний хувьд зүгээр нэг зорилт биш, ирээдүйгээ хамгаалах бодлого юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын байгаль орчин, хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хамгаалах урт хугацааны шийдэл гаргаад байна.
STREAM+ төсөл бол бидний энэ зорилгыг хэрэгжүүлэх, зөвхөн төслийн хүрээнд бус, бодлогоор шийдэж, цаашид тогтвортой үргэлжлэх шинэ систем бий болгох боломж, бодит алхам юм. Энэ төсөл байгаль орчноо зөвхөн хамгаалах биш, байгалийн нөөцийг зүй зохистой удирдсанаар эдийн засгийн өгөөжтэй болгох, зах зээлд өрсөлдөхүйц, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортод гаргадаг боломжтой болгох эхлэлийн төсөл юм.
Тиймээс бид өнөөдрөөс эхлэх ёстой. Энэ төсөл үр дүнгээ өгөх эсэх нь танаас, надаас, бид бүгдийн хамтын ажиллагаанаас шууд хамаарна. Бид зөвхөн төлөвлөгөө гаргаад орхих бус, бодит ажлуудыг эрчимтэй урагшлуулж, салбарынхаа ирээдүйг шийдэх шийдвэрүүдийг яг өнөөдрөөс гаргах ёстой.
Баярлалаа






-
1 цаг 23 мин
-
Өчигдөр 14 цаг 01 мин
-
Өчигдөр 13 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Өчигдөр 12 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин