Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо
Б.НОРОВНЯМ
/
2025-03-22

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо.

Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлуудын үр дүн, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах талаар хэлэлцлээ.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна. Орон сууцжуулах ажлыг 4 багцад хуваан эхлүүлж байгаа бөгөөд 1,2-р багцын ажлын тендерийг зарлажээ. Ирэх 7 хоногт 3,4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн байна. Сэлбэ дэд төвийн 1,2-р багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгана.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Газар чөлөөлөлт явагдсанаар тус бүс нутагт агаарын бохирдол 22.1 хувиар буурсан байна. Сэлбэ дэд төвд 10,068 айлын орон сууц ашиглалтад орж, сургууль цэцэрлэг эмнэлэг зэрэг иж бүрэн төлөвлөгдөж, анхны 20 минутын жишиг хот болох юм.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн сан байгуулахаар төлөвлөжээ

1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.211.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.