Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг тодорхой, ил тод байдлыг хангаж ажиллана
Б.НОРОВНЯМ
/
2025-03-24

Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгаалллын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтнүүдэд Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, аргачлалыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.

6 хүн ба "M" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Хүүхэд хамгааллын тухай хуулинд анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, хамтарсан баг тус санхүүжилтийн нормативын дагуу хүсэлтээ бичиж, хүүхэд хамгааллын үйчилгээний зардлаа авдаг байхаар тусгагдсан.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тиймээс энэхүү сургалт нь холбогдох байгууллагууд төсвөө зөв төлөвлөх, санхүүжилтээ авах, төлөвлөлтийн дагуу үр дүнгээ тайлагнах зэрэг аргачлалын чухал ач холбогдолтой.

3 хүн нарын зураг байж магад

2025 онд хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Өмнө нь агентлаг, нийслэл дээр ирээд аймгууд руу шилжүүлдэг байсан бол одоогоор Сангийн яамнаас шууд тухайн орон нутагт хуваарилагддаг болсон.

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуулийн дагуу төлөвлөгдсөн төсөв хүрэх ёстой хүндээ хүрч, шийдэх ёстой асуудлаа шийдэж, нийгэмд үр дүн бий болгох учиртай.

Хүүхэд хамгааллын салбарт төсөвлөгдөж буй төсөв хэзээ ч тодорхой бус, үр дүнгүй байж болохгүй гэдгийг хурлаар онцоллоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.203.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.