Манай улсад 2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 809 хүн өртсөн нь өмнөх оноос 2 дахин өсжээ.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол уул уурхай, барилга, зам, тээврийн салбарт хамгийн өндөр байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт
-хууль, эрх зүйн орчныг сайжруулах,
-цахим шилжилтийг хэрэгжүүлэх,
-дэд бүтцийг хөгжүүлэх,
-тусламж, үйлчилгээг сайжруулах,
-эрдэм шинжилгээ, судалгаа, статистикийг хөгжүүлэх,
-мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах зэргээр ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ жилийн тухайд Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖИЛ: ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ БА ЦАХИМЖИЛТ уриан дор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг орон даяар өрнүүлж байна.

Аяны хүрээнд 1-р улиралд эрчим хүч, 2,3,4-р улиралд уул уурхай, барилга, зам, тээвэр буюу эрсдэл өндөр салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажлууд хийнэ
Холбоотой мэдээ
-
11 цаг 5 мин
-
2026-01-15
-
2026-01-14