Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар хуралдаан болж байна
Б.НОРОВНЯМ
/
3 цаг 25 мин

Татварын хуулийн шинэчлэлийг эхлүүлэх ажил орон даяар өрнөж, намрын чуулган завсарласан өдрөөс өнөөг хүртэл бүх түвшний хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хуулийн шинэчлэлд хувийн хэвшил, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналыг нэгтгэн танилцууллаа.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Худалдан авах ажиллагааны одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгох өөрчлөлтийг хийнэ.

5 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход тендерийн баталгаа шаардахгүй болно. Ингэснээр нийт тендер шалгаруулалтын 99.6 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болж буйг хуулийн төсөл боловсруулагчид танилцууллаа.

7 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д хуулийн төслийг өргөн барина

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.137.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.