Зүүн бүсийн гишүүд Сүхбаатар аймгийн иргэдээс ХООЛ, БУУДАЛ, УС УНДААНЫ ЗАРДЛЫГ ГАРГУУЛЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 38 мин

УИХ-ын сонгууль 2024 оны зургаан сард бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдсан. Бүсчилсэн хэлбэр нь цаад утгаараа гурваас дөрвөн аймаг нэгдээд хамтын бодлого шийдвэр гарган хөгжих боломжийг бий болгосон хэлбэр. Гэвч улстөрчид нь үүнийг БУРУУГААР ОЙЛГОЖ хамтдаа аймаг аймаг хэсэж, төсвийн мөнгөнөөс ИДЭХ ХООЛНЫ МӨНГӨӨ ГАРГУУЛЖ, нийтийн мөнгийг бүлэглэн хувааж идэх боломж гэж харсан бололтой.

Тодруулбал, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр, М.Бадамсүрэн, М.Ганхөлөг, Б.Соронзонболд, Ц.Идэрбат нар 2025 оны 02 дугаар сард Сүхбаатар аймагт “ЭРГЭХ ХОЛБОО” уулзалтаа зохион байгуулахдаа татвар төлөгчдийн мөнгөнөөс шимэгчилж  ЗОЧИД БУУДАЛД буудлын төлбөрт 900 мянган төгрөг, өдрийн хоолонд 268 мянга, оройн хоолонд 450 мянга, хүлээн авалтын 5 кропп ус 108 мянга, 6 кропп ундаа 228 мянга, 8кг жимс 341 мянган төгрөг, уулзалтын цайны зардал 185 хүн оролцуулаад нэг хүнд 8000 төгрөгөөр тооцвол 1 сая 480 мянган төгрөг болжээ.

УИХ-ын гишүүд иргэдэд үйлчилж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдэх, тэдний эрх ашигт нийцсэн ХУУЛЬ САНААЧЛАН БАТЛУУЛАХ ҮҮРЭГТЭЙ. Тэд иргэдийн төслсөн татвараас ЦАЛИНЖИХЫН сацуу хууль боловсруулсаныхаа төлөө зардал гаргуулдаг. Гэтэл Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас сонгогдсон ТАВАН ГИШҮҮН “эргэх холбоо” уулзалтынхаа ХООЛ, БАЙР, УС УНДААНЫ ЗАРДЛЫГ хүртэл төсвөөс гаргуулсан нь анхаарал татна.

Өмнө нь тэд Хэнтий аймгийн Засаг даргаар захирамж гаргуулж мөн л ХООЛНЫХОО төлбөрийг гаргуулсан баримтыг манай сайт мэдээлсэн. Гэвч өөр өөрийнхөө ФЭЙСБҮҮК хаягт ийм зүйл болоогүй. Бид өөрсдөө бүх зардлаа гаргадаг хэмээн бичсэн байж билээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.250.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.