ГОВИЙГ усжуулах төслийн ГОЛ АВТОР Рэнчинбямбын Сэддорж гишүүн
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
6 цаг 40 мин

Өнөөдрийн онцлох улстөрчөөр Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг нэрлэж байна. Өмнөговиос сонгогдсон гишүүдийн “өмнө мөнхийн зовлон” нь ГОВИЙГ УСЖУУЛНА гэдэг бардам ам байсныг Р.Сэддорж тэргүүтэй говийн бүсийн гишүүд ажил хэрэг болгон эхлүүллээ.

Энэ бол том амжилт. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн “амин судас” нь говийг усжуулах төсөл. Ус үгүйгээр говьд хэрэгжүүлэх томоохон төслүүд урагш хөдлөхгүй. Үүнийг зоригтой барьж авч “ЦАГААНБУРГАСТАЙ -ОНГИ” усан цогцолборын төслийг хангайн бүстэй хамтран хэрэгжүүлж УЛААН НУУРЫГ СЭРГЭЭХ эхний алхмаа хийлээ. Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Байгаль орчны сайд С.ОДОНТУЯА нар энэ төсөлд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь ЗАСАГ ТӨДИЙ ЧИНЭЭ хэрэгтэй байгааг бэлхнээ илтгэнэ!

Говийн мал усгүйгээс харангадаж үхээд, иргэд нь ХУДАГ УСАА булаацалдан нэгнийхээ аминд харамсалтай тохиолдол гарч байсан. Тэгвэл энэ харамсалтай байдал одоо дуусгавар болж “УЛААН НУУР” сэргэж, хамаг амьтан ангаж цангах эрсдлээс ангижрах нь.

Аймгийн Засаг дарга байхдаа “НҮҮРСНИЙ ХЭРЭГ”-т орооцолдон, нэрэндээ толбо суулгаж байса Р.Сэддорж төрийн түшээ болонгуутаа түмний итгэлийг өөртөө татан УСНЫ ТӨСӨЛД манлайлан оролцож ГОВИЙН БҮСИЙН түшээдийн ГОЛ ТОГЛОГЧ болоод байгаа нь сайшаалтай. Эр хүн ТУГ Ч БАРИНА, ТУГАЛ Ч ХАРИУЛНА гэдэг энэ дээ..

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.