
Манай улсын нийт хүн амын 37,7 хувь буюу 1,3 сая нь хүүхэд.
Энэ өдрийг хурал, цуглаан, уриа лоозонгийн шинжтэй биш, нийгэмд буй асуудлаа шийддэг, хүүхэд хамгаалал, хөгжлийн бодлогоо тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүлж, түүхт 100 жилийн ойн хүрээнд бүс бүрд Монголын хүүхэд, залуус, гэр бүлийн хөгжил, хамгаалал, шинжлэх ухаанч сэтгэлгээг дэмжих зорилгоор Хүүхэд, гэр бүлийн шинжлэх ухааны ордон байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.
Монгол Улсын Засгийн газраас гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний тогтвортой үргэлжлэх чадавхыг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг төрөлжүүлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна. Тодруулбал,
Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулна.
Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсооно.
Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэнэ.
Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарч, одоо хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлнэ.
Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад, дунд, залуу үеийнхэн, хойчийг залгамжлагч хүүхэд багачууд, хүүхдийн байгууллагаар овоглосон хүндэт төлөөлөгчдөд түүхт өдрийн мэнд дэвшүүлье






Холбоотой мэдээ
-
6 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Өчигдөр 17 цаг 49 мин
-
Өчигдөр 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин