
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.
Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх чиглэлээ болгон тусгасан. Энэ хүрээнд Говийн бүсийг БНХАУ болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгасан.
Монгол Улсын нийт хүн амын 6.0 хувь нь говийн бүсэд оршин суудаг. Тус бүс нутгийн ДНБ-ийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9 хувийг үйлдвэрлэл, 33.8 хувийг үйлчилгээ, 12.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Мөн тус бүс нутагт нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 4400 орчим бөгөөд нийт 8.4 сая толгой малтай.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бүс бүрт зохион байгуулах нь шийдвэр гаргагчдын дундах ойлголтын зөрүүг арилгах, бодит нөхцлийг үнэлэх, орон нутгийн төлөөллийн саналыг харгалзан оновчтой, үр дүнтэй шийдвэр гарах юм.






Холбоотой мэдээ
-
7 цаг 9 мин
-
2025-05-08