Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан
Б.НОРОВНЯМ
/
4 цаг 0 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, бүсийн аймгуудын аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн үзэж, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

6 хүн нарын зураг байж магад

Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс тус хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж тус тусад нь бус нэгтгэсэн байдлаар шинээр тодорхойлон “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, иргэд ярилцаж, шийдлээ тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.

9 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Бүсийн хөгжлийн зорилго нь БНХАУ болон өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, өндөр технологи бүхий уул уурхай, хүнд үйлдвэрлэлээр дагнан төрөлжсөн говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэж аялал жуулчлал хөгжсөн “Үндэсний баялгийн санг бүрдүүлэгч бүс” бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон -Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.185.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.