Хадам аавынхаа нэр нүүрийг шороотой хутгасан БЭРХИЙН БЭРИЙН ДУУЛИАН
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
2025-05-17

Өнөөдрийн онцлох улстөрч Монгол Улсын Ерөнхий сайд ЛУВСАНАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ

Өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүүтэй холбоотой шуугиан нийгмийг донсолгож, улмаар залуусыг ЖАГСАХАД ХҮРГЭВ. Оюун-Эрдэнэ сайд улстөрчийн хувьд ч, нийгмийн тодорхой төлөөллийн хувьд ч ҮНЭХЭЭР ОНЦЛОХ ХҮН байж чадлаа.

Үр хүүхэд нь муу муухай, уруу дорой, эсвэл чимээ шуугиантай явбал ААВ ЭЭЖИЙНХ НЬ нүүр улайж, шараа болдог гэдгийг Монголын нийгэм тэр чигээрээ мэдэрлээ.  Хувь хүний хэнтэйгээ үерхэж, хэндээ хэдэн төгрөгийн бэлэг өгөх нь хэнд ч падлийгүй асуудал. Асуудлын гол нь ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй нэг сөөсгөр хүү АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ байгаа аавынхаа хөрөнгийг гайхуулах мэт зарцуулж, түүнийг нь бэр охин нь нийтэд илчилж байгаа нь л асуудлын гол байв.

Энэ жижигхэн асуудлаас УЛСТӨРИЙН ИХ ГАЛ ДҮРЭЛЦЭЖ, Засаг ганхах хэмжээнд тулчихаад байна. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж үгтэй. Сайн аавынхаа хайран нэр хүндийг БЭРХ ТОСГОНЫ нэг эрх бэр, хэнэггүй хүү хоёр шороотой хольж байгаа нь харамсалтай.

Аав нь улсаа аврахаар зүтгэж, төмөр замын хилээ холбоод тунчиг завгүй явж байх зуур ХҮҮ нь ҮХЛИЙН ГАЛ ӨРДӨЖ, аавыгаа ҮЗЭН ЯДАГЧИД ДУНД нь хаяад өгчихлөө хөөрхий.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.