Будаатай хуургаар ИРГЭДЭЭ дайлаад, Будапештэд УЛААНБААТАРАА сурталчилсан ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
10 цаг 21 мин

Хотын дарга Х.НЯМБААТАР сүүлийн үед ГАЛТАЙ байна. Хотын иргэдийг ТӨВ ТАЛБАЙДАА цугуулж БУДААТАЙ ХУУРАГААР ДАЙЛСАН, нийслэлийн өнгө төрхийг муухай харагдуулж, өтгөн шингэнтэйгээ холиолдоод онцгүй байнаа гээд төв зам дагуух ТҮЦ-үүдийг журамласан гээд иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэл дундуур ХЭРЭЛДЭЭД Ч ХАМААГҮЙ ТУУЧИЖ л явна хөөрхий.

Гол санаа нь олон мянган жилийн үүх түүхтэй дэлхийн алдартай буурал хотууд шиг тогтсон дэг жаяг, нийтээр дагаж мөрддөг соёлтой л болгочихье гэсэн санаа юм шиг байгаа юм, зайлуул. Угаас зарчимч, заргач, хийнэ гэснээ шууд хийдэг зан л нийтэд таалагдахгүй байгаа болохоос биш, арга нь тун зөв. Нэг хэсэг улстөрийн ГАЛ ӨӨР ДЭЭРЭЭ ДУУДАН байж бродюр сольж, зам зассан нь үнэндээ зөв байсан гэдгийг цаг хугацаа нотлоотохлоо.

Угаас дуулиан шуугиантай, хэл амтай гэдгээрээ танигдсан улстөрч Х.НЯМБААТАР саяхан 150 ХҮНИЙ ӨРГӨН ФРОНТТОЙ айчлал хийж, Унгарын нийслэл БУДАПЕШТЫГ дайлаар мордоод ирлээ гэх хардлагад өртөв. Гэтэл хотын дарга маань хамт явсан нөхөд нь 150 хүрэхгүй. Цаанаасаа бүх зардлаа гаргуулаад, зарим үед 1000 КМ АВТОБУСААР ЯВААД ирсэн гэв. Ингэхдээ “Улаанбаатар театр”-ын уран бүтээлчдийг дагуулан Унгарын нийслэл БУДАПЕШТЭД Улаанбаатар хотоо сурталчилчихаад ирсэн нь энэ юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.174.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.